ХОВД: Энэ сарын 20, 21-нд зарим газраар бага зэргийн цас орно

48


Ховд аймгийн Ус, цаг уур, орчны шинжилгээний төвөөс энэ сарын 25-ны өдөр хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв мэдээллийг танилцуулав. Энэ сарын 20-нд Алтайн өвөр говиор болон Алтайн салбар уулсаар,энэ сарын21-нд зарим газраар бага зэргийн цас (нойтон цас) орох төлөвтэй байна.  Салхи энэ сарын 20,21,24-нд зарим газраар, энэ сарын 22-нд ихэнх нутгаар секундэд 7-12 метр байна. Мөн Алтайн салбар уулсаар салхи секундэд 18-20 метр хүрч ширүүснэ. Бусад хугацаанд нийт нутгаар салхи секундэд 4-9 метр байх юм. 

Агаарын температурын хувьд шөнөдөө нийт нутгаар -4-9 градус хүйтэн, өдөртөө нийт нутгаар +5+10 градус дулаан байна.  Ихэнх  суманд бог мал төллөж байна. Муудсан, сульдсан, тарга тэвээрэг муутай малд нэмэгдэл тэжээл өгөх, отор нүүдэл хийх зэрэг хаваржилтын бусад ажил үргэлжилж байна.
скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Khovd.nutag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Khovd.nutag.mn