ХОВД: Цагдаагийн байгууллагад зургаан автомашин олгожээ

269


Ховд аймаг дахь Цагдаагийн газрын алба хаагчдын ажиллах нөхцөлийг сайжруулах үүднээс зургаан авто машин олголоо.  Ингэснээр алба хаагчид хөдөлгөөнт эргүүлийн үүрэг гүйцэтгэх, бусад албаны үйл ажиллагааг шуурхай зохион байгуулах боломж өргөжсөн байна. Орон нутгийн төсвийн хөрөнгө оруулалтаар шийдвэрлэсэн тус зургаан авто машиныг энэ сарын 18-нд албан ёсоор хүлээлгэн өгөв.  Мөн аймгийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх зөвлөлөөс шаардлагатай зарим тоног төхөөрөмжийг олгосон байна. 

Тус цагдаагийн байгууллагад 200 гаруй алба хаагч үүрэг гүйцэтгэж, орон нутгийнхаа иргэдийн аюулгүй байдал, амар тайван амьдралын төлөө хөдөлмөрлөж байна.   
скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Khovd.nutag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Khovd.nutag.mn