Сийлбэртэй ган дөрөө

Тавгийг нь үүлэн хээ цоолж сийлбэрлэсэн. Мөн сэнжний хоёр талд угалз хээ цохиж сийлсэн байна. Жин нь нийт 3300 гр юм. Өндөр 14.5 см. Харин суурины өндөр 10 см, урт 11 см аж. Энэхүү сийлбэртэй ган дөрөө нь Ховд аймгийн Манхан сумын иргэн н.Бээжинхүүгээс үе дамжин иржээ. Аймгийн Музейн сан хөмрөгт 1989 оны 12 дугаар сарын 29-ний өдөр "Үзмэр худалдан авах, үнэ тогтоох комисс"-ын шийдвэрээр 550 төгрөгөөр худалдан авсан. Эдүгээ хүртэл олон нийтийн хүртээл болгох замаар хадгалж буй.



Н.Лхагва