Иргэдийн оролцоотойгоор биологийн төрөл зүйлийг хамгаална

Төслийн зорилго нь тусгай хамгаалалттай газруудын менежментийн чадавхийг сайжруулах, биологийн олон янз байдлыг хамгаалах, орчны бүсийн нутгийн иргэдийн тогтвортой амьжиргааг дээшлүүлэхэд чиглэж байна. “Биологийн олон янз байдлыг хамгаалах, уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох нь” төслийг Увс, Ховд, Баян-Өлгий, Говь-Алтай, Завхан аймагт нийт 50 сумыг 5 кластер бүс нутагт хамруулж хэрэгжүүлнэ. Тухайлбал, төслийн хоёрдугаар кластерт Ховд аймгийн Булган, Алтай, Үенч, Мөст, Цэцэг, Мөнххайрхан, Дуут, Ховд сум багтаж буй. Харин дөрөвдүгээр кластерт Эрдэнэбүрэн, Мянгад, Буянт, Дөргөн, Чандмань, Дарви, Зэрэг, Манхан, Жаргалант сум тус тус багтаж байна. Мөн гуравдугаар кластерт Ховд сум, тавдугаар кластерт Булган, Алтай, Үенч сум давхцан багтаж байгаа аж. Цаашид тухайн бүс нутгийн иргэдийн байгаль орчинтой дасан зохицох чадварыг бэхжүүлж, биологийн төрөл зүйлийг хамгаалуулах замаар амьжиргааг нь дээшлүүлэхэд чиглэсэн олон талт үйл ажиллагаа хэрэгжүүлнэ гэж албаны эх сурвалж мэдээллээ.



Н.Лхагва