“Ховд эко цемент” үйлдвэрийн барилгын ажил эхэлнэ
Баруун бүсийн аймгууд барилгын материалын гол түүхий эд болох цементийг Улаанбаатар хотод зарж байгаа үнээс хоёр дахин өндөр үнээр худалдан авдаг гэх судалгаа бий.
Үүнтэй холбогдуулан Ховд аймагт цементний үйлдвэр барих талаар олон жил ярьсан. Улмаар нарийн тооцоолол, судалгаа хийсний үр дүнд “Шинэ Ховд”төсөл хэрэгжүүлж эхэлсэн. Энэ хүрээнд 2025 он хүртэл 69 төсөл хэрэгжүүлэхээр болсон байна.
Үүний нэг бол баруун бүсийн таван аймгийн цементний хэрэгцээг хангах хүчин чадалтай “Ховд эко цемент” үйлдвэр юм.
Тус үйлдвэрийн шавийг 2019 онд тавьсан болодоогийн байдлаар барилгын ажлыг эхлэхээр төлөвлөж, улаан шугам татжээ.
ОдоогоорХовд аймагт байрны нэг мкв талбай 1.100.0-1.300.0 мянган төгрөгийн үнэ ханштай байна. Тэгвэл “Ховд эко цемент” үйлдвэр ашиглалтад орсноор үнийг бууруулах боломж бүрдэнэ гэж албаныхан хэлсэн юм. Мөн баруун бүсийн аймгуудад зарж буй цементний үнийгУлаанбаатар хотынхтойижил түвшинд хүргэх боломжтойаж.
Н.Лхагва