Шүүгчид нөлөөлөх оролдлого гаргасан этгээдүүдийг цагдаагийн байгууллагаар шалгуулна

5
Шүүхийн ерөнхий зөвлөлийн ээлжит хуралдаан өчигдөр (2024.09.30) боллоо. Хуралдаанаар өндөр насны тэтгэвэрт гарах хүсэлтээ гаргасан нэг, өөрийн хүсэлтээр шүүгчийн албан тушаалаас чөлөөлөгдөх хүсэлт гаргасан нэг шүүгчийн асуудлыг тус тус хэлэлцээд, албан тушаалаас нь чөлөөлүүлэх саналыг Монгол Улсын Ерөнхийлөгчид хүргүүлэхээр шийдвэрлэлээ. 
       Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд сэлгэн ажиллах хүсэлт гаргасан Төв аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийг хуульд заасан хугацааны дотор, шүүгчийн сул орон тоо нөхөгдөх хүртэл хугацаагаар сэлгэн ажиллуулахаар болов. 
     Нэр бүхий 2 шүүгчээс тус тус хөтлөн ирүүлсэн нөлөөллийн мэдүүлгийг хэлэлцлээ.  Шүүх хуралдааныг товлон зарласан үед шүүгчийг ятгах болон сүрдүүлэх арга хэлбэрээр нөлөөлөх оролдлого гаргасныг гэмт хэрэг, зөрчлийн шинжтэй эсэхийг цагдаагийн байгууллагад хандан шалгуулахаар шийдвэрлэлээ.
      Шүүх байгуулах тухай хууль /Шинэчилсэн найруулга/-ийн дагуу шинээр болон өөрчлөн байгуулагдсан шүүх, шүүхийн тамгын газрын үйл ажиллагааны бэлэн байдлыг хангах ажлыг нэгдсэн удирдлага, зохион байгуулалтаар хэрэгжүүлэх зааварчилгааг баталлаа.
      Энэхүү зааварчилгаа нь шүүхийн үйл ажиллагааны ил тод, нээлттэй байдал, хэргийн хөдөлгөөн, архив, албан хэрэг хөтлөлт, хүний нөөц, төсөв, санхүү, мэдээллийн технологийн үйл ажиллагааны бэлэн байдлыг хангахад чиглэгдэж байгаа юм.
     Шинээр байгуулагдсан, өөрчлөн байгуулагдсан шүүх, шүүхийн Тамгын газрын үйл ажиллагааны тасралтгүй байдлыг Шүүхийн ерөнхий зөвлөл ерөнхий удирдлагаар, ажлын алба шуурхай удирдлагаар хангаж, шүүхийн Тамгын газар хэрэгжилтийг зохион байгуулж ажиллана.
скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Khovd.nutag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Khovd.nutag.mn