Ховдын Мөст сумын нутагт их хэмжээний цас орсноос малчид цасанд боогджээ
Ховд аймагт арваннэгдүгээр сарын 21-22-нд шилжих шөнө бага хэсэгтээ 20 см, ихдээ 80 см, дунджаар 40 см зузаан цас орсон байна. Мөст сумын нутаг Бодончийн хавцлын чиглэлд их хэмжээний цас орсны улмаас малчин өрх цасанд боогджээ.