Цасанд боогдож, нүүх боломжгүй болсон 80 гаруй малчин өрхийг хаваржаанд нь буулгажээ

285

Цасанд боогдож нүүх боломжгүй байсан 80 гаруй малчин өрхийг хаваржаанд нь буулгажээ. Ховд аймгийн Цэцэг сумын нутаг Халиуны хөтөлд 87 өрхийн 70 гаруй мянган мал цасанд боогдож нүүх боломжгүй болсон тухай дуудлага Онцгой байдлын байгууллагад хоёрдугаар сарын 28-нд ирсэн байна.Тус аймгийн Онцгой байдлын газрын алба хаагчид Манхан сум дахь Эрэн хайх аврах бүлгийн ажилтнууд 320 гаруй км-ын цаана цасанд боогдсон зам гарцыг нээж малчдыг нүүлгэхээр очжээ. 
     Тэд өчигдөр нийт 75 км урт үргэлжлэх цасанд боогдсон замыг нээж, 48 өрхийн 172 хүн, 30 мянга орчим малыг хаваржаанд нь хүргэжээ. 
скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Khovd.nutag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Khovd.nutag.mn