Хүрээлэн байгаа орчны эсрэг гэмт хэрэг 80 хувь өсжээ
Ховд аймгийн хэмжээнд 2020 оны нэгдүгээр улиралд хүрээлэн байгаа орчны эсрэг гэмт хэрэг 18 бүртгэгдсэн. Энэ нь өмнөх оны мөн үетэй харьцуулахад 8 хэрэг буюу 80 хувь өссөн үзүүлэлт аж.
Мөн аймгийн хэмжээнд нийт 168 гэмт хэрэг, зөрчил бүртгэгдсэн. Үүний 10.7 хувийг хүрээлэн байгаа орчны эсрэг гэмт хэрэг эзэлж байна.
Үүнд хууль бусаар ашигт малтмал олборлосон 7, ан амьтан агнасан 8, мод бэлтгэсэн 3 гэмт хэрэг тус тус байна.
Эдгээр гэмт хэргийн хор уршгаар байгаль экологид нийт 85 сая 700 мянган төгрөгийн хохирол учирчээ. Үүнээс 69 сая төгрөг буюу 83.1 хувийг мөрдөн байцаалтын шатанд нөхөн төлүүлсэн байна.
Хүрээлэн байгааорчны эсрэг гэмтхэрэгхөдөө орон нутагт түлхүү гарч байна
Энэ оны нэгдүгээр улиралд бүртгэгдсэн хүрээлэн байгааорчны эсрэг гэмт хэргийг сумаар нь авч үзвэл:
Булган суманд 7, Ховд суманд 4, Алтай суманд 2 бүртгэгдсэн. Харин Мянгад, Цэцэг суманд тус бүр нэг гэмт хэрэг бүртгэгджээ.
Хүрээлэн байгаа орчны эсрэг гэмт хэргийн гаралт дулааны улиралд нэмэгддэг. Тиймээс иргэд сэрэмжтэй байж, гэмт хэргийн талаарх үнэн бодит мэдээллийг мэргэжлийн байгууллагад мэдээлж, хамтран ажиллахыг Ховд аймаг дахь Цагдаагийн газраас анхааруулав.
Н.Лхагва