Аймгийн төвд мал аж ахуй эрхлэхийг бүрэн хориглов

568
Аймгийн төв буюу Жаргалант суманд 400 гаруй өрх хашаандаа мал маллаж байна. Зарим тохиолдолд үхэр, адуу зэрэг мал хотын төвөөр бэлчдэг. Энэ нь хүн, мал амьтны гоц халдварт өвчин гарах, хотын төвийн ногоон байгууламжийг сүйтгэх зэрэг эрсдэл үүсгэж буй.
Үүнтэй холбогдуулан хүн, мал амьтны гоц халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх, ногоон байгууламжийг хамгаалах зорилгоор Ховд аймгийн Жаргалант сумын Засаг даргын 2020 оны А/122 дугаар захирамжаар хотын төвд мал аж ахуй эрхлэхийг бүрэн хориглосон шийдвэр гаргажээ.
Малыг хотын төвөөс гаргах ажил дөрөвдүгээр сарын 20-нд эхэлнэ. Одоогийн байдлаар дөрөвдүгээр сарын 25-ны өдөр гэхэд малыг хотын төвөөс гаргах тухай малчин, мал бүхий иргэдтэй хариуцлагын гэрээ байгуулж байна.
Цаашид хотын төвийн мал бэлчихийг хориглосон бүсэд нэвтэрч орсон, ногоон байгууламжид хохирол учруулсан малыг хашиж журамлана. Улмаар шаардлагатай тохиолдолд малчин, мал бүхий иргэнд хуулийн хариуцлага ногдуулж, малыг улсын орлого болгох хүртэл арга хэмжээ авч ажиллана гэж Жаргалант сумын ЗДТГ-аас мэдээллээ.   

Н.Лхагва
скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Khovd.nutag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Khovd.nutag.mn