АНУ-ын Тагнуулын төв газар ковид лабораториос алдагдсан нь хамгийн магадлалтай гэжээ

18

АНУ-ын Тагнуулын төв газар бямба гарагт /2025.01.25/ ковидийн вирусийн гарал үүсэлтэй холбоотой шинэ дүгнэлт танилцуулсан байна. Тус дүгнэлтээр бол ковид амьтнаас хүнд үсэрхийлснээс илүү БНХАУ-ын лабораториос алдагдсан байх магадлал нь өндөр аж. Гэхдээ энэхүү дүгнэлт нь итгэл багатай гэдгийг тус агентлаг онцолжээ. Итгэл багатай гэдэг нь дүгнэлтийг хийхэд ашигласан тагнуулын мэдээлэл дутагдалтай, үнэмшилгүй эсвэл зөрчилтэй гэсэн үг юм.
Тагнуулын төв газрын хэвлэлийн төлөөлөгч хэлэхдээ боломжтой мэдээллүүд дээрээс үндэслэвэл лабораторийн судалгаатай холбоотой гэх гарал үүслийн онол нь амьтнаас гарал үүсэлтэй гэх онолоос илүү магадлалтай. Шинээр ажлаа хүлээн авсан Тагнуулын төв газрын захирал Жон Рэтклифф энэхүү дүгнэлтийг танилцуулах шийдвэрийг гаргасан байна. Рэтклифф Трампын анхны бүрэн эрхт хугацааны үеэр үеэр үндэсний тагнуулын газрын даргаар ажиллаж байсан юм. Тэрбээр өнгөрсөн долоо хоногт “Breitbart News”-д нийтлэгдсэн ярилцлагад ковидийн гарал үүслийн тал дээр Тагнуулын төв газар төвийг сахисан байр сууриа орхихыг хүсэж буйгаа илэрхийлжээ.
Эх сурвалж: BBC
скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Khovd.nutag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Khovd.nutag.mn