Ховд аймаг жилд дунджаар 650 тн ноолуур бэлтгэдэг

Орон нутгийн малчид ихэвчлэн дөрөвдүгээр сарын 20-ны өдрөөс хойш ямаагаа самнах ба зах зээлд борлуулдаг.
Одоогийн байдлаар орон нутагт хэдэн аж ахуй нэгж, үйлдвэрлэгч байгууллага ноолуур авахаар бэлтгэж байгаа нь тодорхойгүй байна. Цаашид үндэсний үйлдвэрүүдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нар сум бүрт томилогдоно. Улмаар холбогдох байгууллага, хөдөө аж ахуйн тасаг нэгжүүдтэй хамтран ажиллаж, ноолуур худалдан авах, борлуулах үйл ажиллагаа зохион байгуулах юм.
Н.Лхагва