Танилц: Өнөөдөр цахилгаан хязгаарлах цагийн хуваарь

Эрчим хүчний системд аваарын горим үүсэхээс сэргийлэн нэгдсэн сүлжээнд холбогддог тодорхой байршлуудад цахилгаан эрчим хүчний төлөвлөсөн хэрэглээг “Диспетчерийн үндэсний төв” ТӨХХК-ийн шийдвэрээр хуваарийн дагуу хоёр цагийн хугацаатайгаар хязгаарлах арга хэмжээ авч байгааг Улаанбаатар Цахилгаан Түгээх Сүлжээ(УБЦТС) ТӨХК-аас мэдээлэв.
Мөн цахилгаан хязгаарлах цагийн хуваарьт хэрэглээний ачааллын өсөлтөөс шалтгаалан өөрчлөлт орох магадлалтай тул хэрэглэгчид та бүхнийг зайлшгүй шаардлагатай бус хэрэглээгээ хэмнэж, тогоо тохируулахыг уриаллаа.







