Ховд аймагт нас барсан 15 настай охинд эгч нь хөнгөн гэмтэл учруулсан бол, Эмч нар яаралтай тусламж үзүүлээгүйн улмаас үхэлд хүргэсэн байдал тогтоогджээ

Ховд аймгийн Жаргалант сумын Наран багт амьдарч байсан 15 настай охин өнгөрсөн нэгдүгээр сарын 28-ны өдөр /2023.01.28/ бусдын гарт амиа алдсан байж болзошгүй харамсалтай хэрэг гарсан билээ.
Тодруулбал,тус хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулахад, талийгаач Э.Ж-тэй хамт амьдардаг байсан нагац эгч И.Ж нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ толгойг нь сандлаар цохиж хагалан хөнгөн зэргийн гэмтэл учруулсан аж. Энэхүү гэмтэл нь түүнийг нас барахад шууд нөлөөлөөгүй, харин эмнэлэгийн тусламж үйлчилгээг цаг тухайд нь авч чадалгүй идээт үрэвсэл, нэвчдэс өвчний улмаас амь насаа алдсан гэх нөхцөл байдал тогтоогджээ. Тиймээс прокуророос түүний нагац эгч И.Ж-д Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэн Ховд аймгийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлсэн талаар эх сурвалж мэдээллээ.
https://newspress.mn/v1/%D0%9D%D0%B8%D0%B9%D0%B3%D1%8D%D0%BC/news/42782