Ховд аймгийн I сургуулийн дотуур байрыг хувьчилж, багш нар орон сууц барьжээ

185

Боловсролын сайд П.Наранбаяр цаг үеийн асуудлаар мэдээлэл хийхдээ боловсролын байгууллагуудын эдэлбэр газраас хулгайлж, хумсалж буй хууль бус үйлдэлтэй тэмцэнэ гэж мэдэгдэв.
Ховд аймгийн 1 дүгээр сургуулийн хашаан доторх дотуур байрыг нэр бүхий 17 багш хувьчилж аваад газрын зориулалтыг нь Засаг даргаараа 2019 онд "орон сууц" гэж өөрчлүүлж, барилга барьсан байнаЖишээ нь Ховд аймгийн 1 дүгээр сургуулийн дотуур байрыг хувьчилж, газар дээр нь орон сууц барьсан байжээ. Тэрбээр "Нийтийн эдэлбэр газар, өмчөөс хулгайлж, хумсалж өөрсдийн байр орон сууц, амины байшин барьдаг үзэгдлийг бидний үед дуусгах хэрэгтэй байна. 
Ховд аймгийн 1 дүгээр сургуулийн хашаан доторх дотуур байрыг нэр бүхий 17 багш хувьчилж аваад газрын зориулалтыг нь Засаг даргаараа 2019 онд "орон сууц" гэж өөрчлүүлж, барилга барьсан байна. Ийм хууль зөрчсөн үйлдлийг бид хэрхэвч хүлээн зөвшөөрч болохгүй, таслан зогсооно. Энэ мэт сургуулийн хашаа, газар руу дайрдаг үзэгдэл нийслэл, орон нутаг, улсын хэмжээнд байх ёсгүй. Хэрэв тэгвэл хатуу арга хэмжээ авна" гэв.
скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Khovd.nutag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Khovd.nutag.mn