“Мерси кор” байгууллагаас хандив өгчээ

493

Аймаг, орон нутгийн хэмжээнд шинэ төрлийн коронавирусний халдвараас урьдчилан сэргийлэх үйл ажиллагааг үе шаттай хэрэгжүүлж байгаа хэд хэдэн байгууллага бий.
Үүнтэй холбогдуулан “Мерси кор” олон улсын байгууллагын Гамшгийн эрсдэлийг бууруулах хөтөлбөрөөс Ховд аймгийн Онцгой байдлын газарт халдвар хамгааллын хувцас хэрэгсэл, багаж тоног төхөөрөмжийн дэмжлэг үзүүллээ. Үүнд: 
-30 ширхэг хамгаалалтын хувцас
-1000 ширхэг амны хаалт
-100 ширхэг хамгаалалтын нүдний шил
-2 хайрцаг нэг удаагийн бээлий
-10 ширхэг зайнаас халуун хэмжигч
-5 ширхэг ариутгал халдваргүйтгэлийн автомаксыг урьдчилан сэргийлэх зөвлөмж бүхий хэвлэмэл материалын хамт хүлээлгэн өгчээ.
Мөн тус хөтөлбөрөөс аймгийн Мал эмнэлгийн газарт мал, амьтны халдварт өвчинтэй тэмцэх, сэг зэм устгах, ариутгал халдваргүйтгэл хийхэд зориулж 1 сая 390 мянган төгрөгийн шатахууны тасалбар /талон/-sн тусламж үзүүлсэн гэж албаны эх сурвалж мэдээллээ. 

Н.Лхагваскачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Khovd.nutag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Khovd.nutag.mn