Ус, дулаан, бохирын худагт таг хийж байна

547
Ховд аймгийн Жаргалант сумын хэмжээнд ус, дулаан, бохирын 3000 орчим худаг бий. Жилд дунджаар 30 орчим худагны тагийг машин дайрах, хулгайд алдагдах зэргээр эвдэрдэг аж. Тиймээс иргэдийн аюулгүй байдлыг хангах, хотын өнгө үзэмжийг сайжруулах зорилгоор Шим-Ус байгууллагаас таггүй, эвдэрсэн худгийг стандартын дагуу засварлах, тагжуулах, хавтан цутгах ажил хийж эхэлжээ. Тус байгууллагын зүгээс шинээр суурилуулж байгаа ус, дулаан, бохирын худгийн таг дээр “ШИ” гэх тэмдэглэгээ хийж байгаа гэнэ. Түүнчлэн 300 худгийг автозамтай тэгшлэн засварлана гэж албаны эх сурвалж мэдээллээ.


Н.Лхагваскачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Khovd.nutag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Khovd.nutag.mn