Цэцэг сумын дэлгүүрүүд хүргэлтийн үйлчилгээ нэвтрүүлсэн

487

Ховд аймгийн Цэцэг сумын хэд хэдэн дэлгүүр орон нутгийн иргэдэд хүргэлтийн үйлчилгээ үзүүлж байна.
Д.Ариунаа: Авто сэлбэгийн хүргэлт үйлчилгээ үзүүлдэг
Цэцэг сумын Баянгол багийн иргэн Д.Ариунаа 1997 оноос эхлэн хувиараа бизнес эрхэлж байна. Тэрээр 2019 онд сум орон нутагтаа анх удаа авто сэлбэгийн хүргэлт үйлчилгээ нэвтрүүлсэн аж. Цэцэг сумын нутагт Хөшөөтийн уурхай үйл ажиллагаа явуулдаг. Зарим тохиолдолд автомашины эвдрэл, гэмтэл үүснэ. Нутгийн иргэдэд авто сэлбэг худалдан авах хэрэгцээ шаардлага өндөр байдаг гэнэ. Тиймээс жолооч нарт ямар сэлбэг шаардлагатай болно хүссэн газарт нь хүргэлт хийдэг болжээ. Иргэн Д.Ариунаа хэлэхдээ: Авто сэлбэгийн хүргэлт үйлчилгээ нэвтрүүлснээр жолооч нарын ажлыг хөнгөвчлөх, цаг хугацаа хэмнэх боломж бүрдсэн. Мөн хүргэлт хийхдээ тухайн газрын хол, ойроос шалтгаалан үнэ ханшийг тодорхойлдог. Тухайлбал, 10-20 км замыг туулжхүргэлт хийхэд 5000 төгрөг гэв.
Б.Мөнхжаргал: Ундаа, усны хүргэлт үйлчилгээ нэвтрүүлжээ
Цэцэг сумын иргэн Б.Мөнхжаргал 10 гаруй жил хүнсний дэлгүүр ажиллуулж байна. Тэрээр мөн 2019 онд ундаа, усны хүргэлт үйлчилгээ нэвтрүүлсэн аж. Ингээд сумын төв болон Хөшөөтийн уурхай орчмын дэлгүүрт захиалгын дагуу хүргэлт хийж байна.

Н.Лхагваскачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Khovd.nutag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Khovd.nutag.mn