Д.Жавзан хүнсний дэлгүүртээ кофе, жимсний шүүсээр үйлчилдэг

534

Цэцэг сумын Хажинга багийн иргэн Д.Жавзан 2015 оноос эхлэн хувиараа хөдөлмөр эрхэлж байна. Тэрээр “Ембүү уул” гэх хүнсний дэлгүүр ажиллуулж буй. Ховд аймгийн Цэцэг сумын тухайд 20 гаруй хүнсний дэлгүүр үйл ажиллагаа явуулдаг. Тэгвэл иргэн Д.Жавзан бизнесээ өргөжүүлэх, хэрэглэгчдийг татах зорилгоор сум орон нутагтаа анх удаа дэлгүүрийнхээ нэг хэсэгт халуун кофе, жимсний шүүсээр үйлчлэх цэг бий болгожээ.
Энэ нь сум орон нутагт нэвтрүүлсэн цорын ганц шинэлэг үйлчилгээ болсон. Хөдөө орон нутгийн иргэд, тэр дундаа малчид сумын төвд ирэхдээ тус хүнсний дэлгүүрээр үйлчлүүлэх, хэрэгцээтэй бүтээгдэхүүнээ худалдан авахын зэрэгцээ кофе, жимсний шүүс ууж, халуун дотно яриа өрнүүлэх дуртай байдаг гэж иргэн Д.Жавзан онцлон хэллээ. 
Тэрээр иргэдэд кофе, жимсний шүүсийг 700 төгрөгөөр худалддаг гэнэ. Цаашид дэлгүүрийн дотоод орчны тохижилтыг сайжруулах, илүү тав тухтай болгох зорилт дэвшүүлэн ажиллаж байна гэж иргэн Д.Жавзан мэдээллээ.

Н.Лхагваскачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Khovd.nutag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Khovd.nutag.mn