Зарим спорт заал, сургалтын төвийн үйл ажиллагааг нээв
Зарим спорт заал, сургалтын төвийн үйл ажиллагааг нээх тухай Ховд аймгийн Засаг даргын 2020 оны А/265 дугаар захирамж гарчээ. Үүнд хүн амын эрүүл мэндийг хамгаалах, бие бялдрыг чийрэгжүүлэх зорилгоор орон нутгийн бүжгийн дугуйлан, сургалтын төв болон Зэвсэгт хүчний 123 дугаар анги, БТСГ-ын спорт цогцолбор, бага заалны үйл ажиллагааг нээн ажиллуулахаар шийдвэрлэсэн байна. Мөн Эрүүл мэндийн яамнаас өгч байгаа шинэ төрлийн коронавирусний халдвараас урьдчилан сэргийлэх заавар, зөвлөмжийг баримтлан ажиллахыг холбогдох байгууллагын удирдлагуудад үүрэг болгожээ.
Н.Лхагва