Сөртийн хөшөө чулууд Ховд сумын төвөөс 6 км зайд бий
Сөртийн хөшөө чулууд нь Ховд аймгийн Ховд сумын төвөөс баруун урагш 6 км зайд далайн түвшнээс дээш 2048 метр өндөрт байрладаг. Энд нийт 8 хөшөө чулуу бий. Сөртийн хөшөө чулуудыг анх 1961 онд В.В.Волков, Ц.Доржсүрэн нар судалж, товч тайлбар үйлджээ. Улмаар 1988 онд МЗТСХЭ-ийн Хангайн анги тус хөшөөг дахин судалж шинжилсэн байна. Сөртийн хөшөө чулууд нь МЭӨ IҮ-ҮIII зууны үед холбогдоно. Тус хөшөөг саарал болон хар саарал өнгө бүхий боржин чулуугаар үйлджээ. Хөшөөг баруун зүгээс зүүн тийш чиглэлтэйгээр нэг шугамд зэрэгцүүлэн босгосон байна. Энэхүү хөшөө тус бүрийн гадна талд 1.5х1.5 метр хэмжээ бүхий дөрвөлжин чулуун хүрээ татсан. Түүний голд хөшөө чулууг газарт суулгажээ. Уг хөшөө нь нутгийн өвөрмөц содон тогтоц бүхий түүх соёлын чухал дурсгалт газарт багтдаг.
Н.Лхагва