Эрдэнэбүрэн суманд Галдан бошигт хааны нэрэмжит шагнал гардуулав

445

Ховд аймгийн дээд шагнал болох “Галдан бошигт хаан”-ы нэрэмжит шагналыг Эрдэнэбүрэн сум хүртлээ. Энэхүү шагналыг тавдугаар сарын 28-нд аймгийн удирдлагууд гардуулан өгч, баяр хүргэсэн байна.
Тус шагналыг анх Монгол Улсын Ерөнхийлөгч асан Цахиагийн Элбэгдорж хүртэж байсан. Дараа нь Монгол Улсын Их Хурлын дарга асан Дамдины Дэмбэрэл, Хөдөлмөрийн баатар, ардын эмч Начингийн Баасанжав нар тус тус хүртжээ. Тэгвэл аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн хурлын 73 дугаар тогтоолийн дагуу мал аж ахуй, газар тариалан, үйлдвэрлэл, үйлчилгээний салбарыг хөгжүүлэх үйлст манлайлан ажиллаж байгаа Эрдэнэбүрэн сумынханд дөрөв дэх удаагийн шагналыг ийнхүү хүндэтгэлтэйгээр гардуулан өгснөөрөө онцлогтой.
Эрдэнэбүрэн сум таван багтай. Сумын төв нь аймгийн төвөөс 75 км, нийслэлээс 1552 км зайд оршдог. 268.5 мянган га нутагтай. Газарзүйн байрлалын хувьд Их нууруудын хотгорын мужид хамаарагддаг. Далайн түвшнээс 1182-4208 метрт өргөгдсөн өндөр уулс, говь тал хосолсон нутагтай юм. Ховд аймгийн Эрдэнэбүрэн суманд ихэвчлэн өөлд угсаатан аж төрж буй.   
Өөлд угсаатан нь Ойрадын их хаан Галданбошигтын үр хойч гэлцдэг. Өөлд түмэн Галданбошигт хааны зарлиг сургаалаар “Гал тамгатай, ганзага имтэй”. Эрдэнэбүрэн сумын музейд Галданбошигт хааны хэрэглэж байсан тамганы хайрцаг, хорол тоглоом, бурхны шашны эд зүйлс бий.

Н.Лхагваскачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Khovd.nutag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Khovd.nutag.mn