Ховд аймагт согтууруулах ундаа худалдаалахыг 4 дүгээр сар хүртэл хориглолоо
Ховд аймгийн Засаг даргын шийдвэрээр хатуулаг ихтэй согтууруулах ундаа худалдаалах түүгээр үйлчлэхийг хориглосон шийдвэрийг 3-р сарын 31-ний өдрийг хүртэл сунгалаа.
Аймгийн хэмжээнд үйл ажиллагаа явуулж буй аж ахуй нэгж, үйлчилгээний төв, дэлгүүр, баар, караоке, ресторан, кафе, зоогийн газруудыг хатуулаг ихтэй согтууруулах ундаа худалдаалах түүгээр үйлчлэхийг хориглосон ба хатуулаг багатай согтууруулах ундаа худалдахад хуваарь тогтоохоор болсон.