Зохистой хөдөлмөр эрхлэлтийн гурван талт хэлэлцээр байгуулав

382



Ховд аймгийн Засаг дарга болон Үйлдвэрчний эвлэл, Ажил олгогч эздийн холбоо "Зохистой хөдөлмөр эрхлэлт”-ийн гурван талт хамтын хэлэлцээр (2021-2022 он) байгуулж, энэ сарын 22-ны өдөргэрээндгарын үсэг зурлаа.

Өмнөх жилүүдэд зөвхөн эрх, үүрэг бүхий байгууллагын гурван дарга гэрээ байгуулдаг байсан.Харинэнэ жилийн хувьд хамтын хэлэлцээрт 9 бүлэг бүхий томоохон зорилт тусгаж, үүрэг хариуцлага хүлээх эрх бүхий талуудболохнийт 27 хүн гэрээнд гарын үсэг зурснаараа онцлогтой.

Ингэснээр гэрээнд тусгасан заалтууд илүү үр дүнтэй хэрэгжих нөхцөл бүрдэнэ гэж албаныхан үзэж байна.

Тодруулбал,цаашиднийгмийн түншлэлийг хөгжүүлэх, хөдөлмөр эрхлэлтийг дэмжиж, ажлын байрыг нэмэгдүүлэх,“Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хууль”-ийн хэрэгжилтийг хангах, хяналтыг сайжруулах, ажлын байранд хөдөлмөрлөх болон эвлэлдэн нэгдэх эрхийг хангуулах чиглэлд анхаарч ажиллана.

Мөнхөдөлмөрийн харилцааны талуудын нийгмийн хамгааллыг сайжруулах, удирдлага-менежментийг боловсронгуй болгох, зохистой хөдөлмөрийн харилцааг төлөвшүүлэх, эрүүл аюулгүй ажиллаж амьдрах орчин бүрдүүлэх зэрэг чиглэлд анхаарч,  гэрээний хэрэгжилт үр дүнг хагас жил тутамдтооцон ажиллахаар болсон аж.

1999 онд Засгийн газар, ажил олгогч, ажилтны эрх ашиг, сонирхлыг төлөөлөн хамгаалах, тэнцүү тооны төлөөлөл бүхий Хөдөлмөр, нийгмийн зөвшлийн гурван талт үндэсний хороог Засгийн газрын дэргэд байгуулсан байдаг.

2000 оноос эхлэн Хөдөлмөр, нийгмийн зөвшлийн гурван талт улсын хэлэлцээрийг хоёр жилд нэг удаа байгуулж, хэрэгжүүлэх ажлыг гэрээнд тусган үр дүнг тооцож ирсэн байна.  

скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Khovd.nutag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Khovd.nutag.mn