Ховд аймагт батлагдсан тохиолдол 29 болжээ

545
Ховд аймгийн Засаг даргын Тамгын газраас мэдээлснээр  Ковид-19-ийн халдварын батлагдсан тохиолдлын тоо 29 болжээ. Эдгээр иргэнийг Бүсийн оношилгоо эмчилгээний төвд хэвтүүлэн эмчилж байгаа бөгөөд нэг хүний биеийн байдал хүнд байгаа гэлээ.  Өнөөдрийн байдлаар нийт 73 иргэн тусгаарлан ажиглах байранд, 393 иргэн гэрийн тусгаарлалтад байна. Аймгийн Онцгой комисс, Шуурхай штаб, мэргэжлийн бусад байгууллагууд чиг үүргийнхээ дагуу ажилласаар байна. Нөхцөл байдал хүндэрч болзошгүй байгаа учраас иргэн бүр халдвар хамгааллын дэглэмээ чанд мөрдөж хариуцлагатай байхыг аймгийн удирдлагууд уриалж байна. 

Ховд аймагт батлагдсан тохиолдол 29 болжээ

скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Khovd.nutag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Khovd.nutag.mn