Халдвар авсан нэг иргэний биеийн байдал хүнд байна
Ховд аймагт коронавирусний халдварын батлагдсан тохиолдол 16 боллоо. Халдвар авсан иргэд Бүсийн оношилгоо, эмчилгээний төв (БОЭТ)-ийн Халдвартын тасагт хэвтэн эмчлүүлж байна.
Үүнээс халдвар авсан нэг иргэний биеийн байдал хүнд, бусад тохиолдлууд хөнгөн хэлбэрийн шинж тэмдэгтэй байна.
Өнөөдрийн байдлаар нийт 73 иргэн тусгаарлан ажиглах байранд, 435 иргэн гэрийн тусгаарлалтад байна.
Мөн халдвар авсан иргэдийн ойрын болон дам харьцагч нарыг тогтоох, тандалт судалгаа хийх, шинжилгээнд хамруулах ажил үргэлжилж байна.
Одоогийн байдлаармэргэжлийн байгууллагын хамтарсан нийт зургаан баг шинжилгээ авч байна.
Үүнээс онцлоход,коронавирусний халдвар тархсан байж болзошгүй аймгийн төв буюу Жаргалант сумын Магсаржав багийн нутаг дэвсгэр 72, 62, 52 айлын орон сууц, Жаргалан багийн ягаан 80 айлын орон сууцны бүх оршин суугчаас шинжилгээ авах явуулын хоёр ажиллаж байна.Мөнтархвар судлалын заалтаар нэг баг айл өрхөөр орж, шинжилгээ авч байгаа аж.
Нөхцөл байдал хүндэрч болзошгүй байгаа тул Ховд аймагт 10 хяналтын цэгт мэргэжлийн байгууллагын ажилтан, алба хаагчид 24 цагаар тусгай хуваарийн дагуу үүрэг гүйцэтгэж буй.
Иймээс иргэн бүр аймаг, сумын Онцгой комиссоос гаргасан шийдвэр, мэргэжлийн байгууллагаас өгч буй зөвлөмжийг хэрэгжүүлж, халдварын тархалтаас сэргийлэхийг анхаарууллаа.