Ховдод коронавирусний халдварын батлагдсан тохиолдол 91 боллоо

445
Ховд аймаг дахь Бүсийн оношилгоо эмчилгээний төвийн салбар лаборатори сүүлийн 24 цагийн хугацаанд 875 сорьцод PCR шинжилгээ хийжээ. Улмаар коронавирусний халдварын батлагдсан тохиолдол 6-аар нэмэгдэж, 91 болсон байна.
Тодруулбал, Бүсийн оношилгоо эмчилгээний төвийн Халдвартын тасгийн тусгаарлах эмнэлэгт хэвтэн эмчлүүлж буй иргэдийн нэгдүгээр хавьтал буюу ажиглалтад авсан иргэдээс коронавирусний халдвар илэрсэн байна. Шинээр ямар нэгэн голомт гараагүй гэж албаны эх сурвалж мэдээллээ.
Бүсийн оношилгоо эмчилгээний төвөөс ирүүлсэн мэдээгээр Халдвартын тасгийн “Тусгаарлах эмнэлэг-1”, “Тусгаарлах эмнэлэг-2”-т нийт 91 хүн эмчлүүлж байна.
Хоёр өвчтөний биеийн байдал хүнд, дөрвөн хүний биеийн байдал хүндэвтэр, бусад нь хөнгөн байна.
Дөрөвдүгээр сарын 07-ны өдрийн 09:00 цагийн байдлаар Ховд аймгийн хэмжээнд 85 иргэн тусгаарлан ажиглах байранд, 310 иргэн гэрийн тусгаарлалтад байна. Ойр харьцсан буюу нэгдүгээр хавьтлын 915 иргэн бүртгэгдээд байгаа юм.
Коронавирусний халдварын тохиолдол бүртгэгдсэнтэй холбогдуулан Ховд аймгийн нутаг дэвсгэрээс гарах, орох хөдөлгөөнийг тодорхойгүй хугацаанд хязгаарласан. Иймээс 54 пост, хяналтын цэг, тусгаарлах байранд мэргэжлийн байгууллагын алба хаагчид ээлжээр үүрэг гүйцэтгэж, иргэдийн эрүүл мэнд, аюулгүй байдлыг хамгаалахын төлөө ажиллаж байна.
Иргэд тэдгээр алба хаагчдын тавьсан хууль ёсны шаардлагыг биелүүлж, хөл, хорио тогтоосон энэ хугацаанд халдвар хамгааллын дэглэмээ сайтар сахихыг мэргэжилтнүүд уриалж байв. 
скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Khovd.nutag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Khovd.nutag.mn