Халдварын тохиолдол нэгээр нэмэгдэв

331


Ховд аймагт энэ сарын 13-ны өдрийн байдлаар коронавирусний халдварын батлагдсан тохиолдол нэгээр нэмэгдсэн ч ойрын хавьтал болон тусгаарлалт, ажиглалтад байгаа иргэдийн тоо буурчээ. 
Ховд аймаг дахь Бүсийн оношилгоо эмчилгээний төвийн вируслогийн салбар лаборатори сүүлийн 24 цагийн хугацаанд нийт 416 сорьцод PCR шинжилгээ хийхэд коронавирусний халдвар авсан иргэдийн тоо нэгээр нэмэгдэж, батлагдсан тохиолдол нийт 246 боллоо. Тодруулбал, тусгаарлан ажиглах байранд байсан ойрын хавьтлын нэг иргэнээс гуравдахь удаагийн давтан шинжилгээгээр халдвар илэрсэн байна.
Халдвар авсан нийт иргэнээс 240 буюу 98 хувь нь эдгэрч,эмнэлгээс гарсан. Одоо тусгаарлах эмнэлэгт зургаан иргэн хэвтэн эмчлүүлж байна. Үүнээс нэг иргэний биеийн байдал маш хүнд, хоёр иргэнийх хүндэвтэр, бусад нь хөнгөн байна. 
Тусаймгийн хэмжээнд өнөөдрийн байдлаа ройрын хавьтлын 80 иргэн байна. Мөн тусгаарлан ажиглах байранд 21, гэрийн тусгаарлалтад 258, гэрийн ажиглалтад 217 иргэн буй.Сүүлийн үед орон нутагт коронавируснийхалдвар авсан иргэдийн ойрын хавьтал болон тусгаарлалт, ажиглалтад байгаа иргэдийн тооэрсбуурч байгааг албаныхан онцоллоо.   
скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Khovd.nutag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Khovd.nutag.mn