Отор нүүдэл хийх ажлыг эртнээс зохион байгуулахыг мэргэжилтнүүд зөвлөв

396

Ховд аймгийн хэмжээнд одоогийн байдлаар бэлчээрийн ургамал 4-11 см өндөр ургасан байна. Энэ жилийн тухайд бэлчээрийн ургамлын ургалтын байдал нийт нутгийн 70 орчим хувьд хэвийн байна. Харин 30 гаруй хувьд гандуу байгаа юм. Иймд малчид, тариаланчид хадлан тэжээл бэлтгэх, отор нүүдэл хийх ажлыг эртнээс,зөв зохион байгуулахыг мэргэжилтнүүд зөвлөж байна.

Мөн энэ оны наймдугаар сарын 24-31-ний өдөр хүртэлх долоо хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв мэдээг аймгийн Ус цаг уур орчны шинжилгээний төвөөстанилцууллаа.

Энэ сарын 25-ны өдөр нутгийн хойд хэсэг, 26, 30-31-нд зарим газраар, 28-29-нд ихэнх нутгаар бороо орно. Салхи энэ сарын 26, 27-нд нийт нутгаар 12-14м/с, зарим үед 16-18м/с хүрч ширүүснэ. Бусад хугацаанд 4-9м/с байна.

Агаарын температурын хувьд 26-27-нд уулархаг нутгаар хоёр градус хүйтнээс гурван градус дулаан. Бусад нутгаар шөнөдөө 6-11, өдөртөө 18-23 градус байна.

Мөн энэ сарын 25-нд өдөртөө нийт нутгаар 26-31 градус дулаан байх төлөвтэй. Харин наймдугаар сарын 26-27-нд ихэнх нутгаар сэрүүсч, уулархаг нутгаар цочир хүйтэрнэ гэж мэргэжлийн байгууллагаас анхааруулав.

скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Khovd.nutag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Khovd.nutag.mn