34 байгууллагын мэдээллийн ил тод байдалд хяналт тавьж байна

368
Ховд аймаг “Соёлтой төрийн үйлчилгээ-Авлига хүнд сурталгүй аймаг” болох зорилт дэвшүүлсэн. Үүнтэй холбогдуулан аймгийн ЗДТГ-ын Хяналт шинжилгээ үнэлгээ дотоод аудитын хэлтсээс төрийн байгууллагын үйл ажиллагааг нээлттэй болгох зорилгоор цахим мэдээлэл ба ил тод байдалд хяналт тавьж байна. Хяналт үнэлгээг гуравдугаар сарын 16-30-ны өдөр хүртэлх хугацаанд зохион байгуулна. Ингэхдээ төрийн 34 албан байгууллага болон 17 сумын цахим хуудсанд хяналт-шинжилгээ, үнэлгээ хийх аж. Улмаар төрийн байгууллагууд цахим хуудас ажиллуулж буй эсэхийг тогтоож, ил тод, нээлтэй байдлыг нэмэгдүүлэхэд чиглэсэн зөвлөмж гаргана. Ингэснээр төрийн үйлчилгээний байгууллагын соёл, чанар, хүртээмж, шуурхай байдлыг шинэ шатанд гаргах боломж бүрдэнэ гэж албаны эх сурвалж онцоллоо. 

Н.Лхагва
скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Khovd.nutag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Khovd.nutag.mn