Бүсийн оношилгоо эмчилгээний төвд есөн сая төгрөгийн дэмжлэг үзүүлэв

321



Ховд /МОНЦАМЭ/. Мобиком корпораци эмч, эмнэлгийн ажилтнуудад сэтгэлийн дэм өгөх зорилгоор “Эмч нарт хайр түгээе” аян зохион байгуулсан юм.

Тус аяны үйл ажиллагааг нийгмийн хариуцлагынхаа хүрээнд энэ оны тавдугаар сарын 01-ний өдрөөс зургаадугаар сарын 30-ны өдөр хүртэл хугацаанд өрнүүлжээ.

Энэ хүрээнд Ховд аймаг дахь Бүсийн оношилгоо эмчилгээний төвийн мэс заслын эмч Э.Эрхэмбаярын зурагтай карт хэвлүүлж, үйлчлүүлэгчдэд түгээсэн. Улмаар орлогын 10 хувийг Эрүүл мэндийн байгууллагад нэн шаардлагатай байгаа тоног төхөөрөмжөөр хангах ажилд зарцуулах зорилго дэвшүүлсэн аж.

Аяны үр дүнд Ховд аймаг дахь Бүсийн оношилгоо эмчилгээний төвд зайлшгүй шаардлагатай байгаа есөн сая төгрөгийн үнэ бүхий зүрхний бичлэг хийх аппарат, тариурын автомат шахуурга хоёр ширхэгтус тусолгохоор болжээ.

Үүний батламжийг Мобиком корпорацийн ерөнхий захирал Тацуяа Хамада болон удирдлагын багийнхан өнөөдөр хүлээлгэн өгсөн юм. 

Энэ үеэр Бүсийн оношилгоо эмчилгээний төвийн захирлын үүргийг түр орлон гүйцэтгэгч Н.Баясгалмаа хүний эрүүл мэндийг хамгаалах үйлсэд үнэтэй хөрөнгө оруулалт хийж байгаа Мобиком корпорацийн хамт олонд талархал илэрхийлж, ажлын амжилт хүслээ.

   

скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Khovd.nutag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Khovd.nutag.mn