Ирэх хавар тарих 1200 орчим улиас модны мөчир бэлтгэжээ

16

Ховд аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газрын хамт олон2021 оны хавар үржүүлэх, тарих зорилго бүхий улиасны модлог мөчир бэлтгэжээ.

Улиасыг ихэвчлэн модлог мөчрөөр үжүүлдэг. Ингэхдээ мөчрийг ургамал тайван байх үед \хүйтний улиралд\, нэгт наст 0.5-1 см бүдүүн мөчрөөс 0.8-2 метр хүртэл урттай савааг бэлтгэх нь зохимжтой байдаг аж.

Тиймээс салбарын мэргэжилтнүүд Буянт гол дагуу болон Жаргалант сумын нутаг дэвсгэрээс 1200 орчимулиас модны мөчир бэлтгэсэн байна. Ийнхүү бэлтгэсэн саваа мөчрөө 50-100 ширхэгээр боож, өнөөдөр суулгац хадгалах зоориндоо байршуулжээ. Ирэх хавар тус улиасыг тарихаас өмнө 20 см-ийн урттайгаар, оройн нахиаг гэмтээхгүйгээр жижиг тайрдас бэлтгэнэ гэж салбарын мэргэжилтнүүд хэллээ.

Тус байгууллага энэ өвөл мөн 300-500 ширхэг бургас модны мөчир бэлтгэж, хадгалсан аж.


скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Khovd.nutag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Khovd.nutag.mn