Ховд аймаг олон улсын стандартад нийцсэн авто вокзалтай болно

27


Ховд аймгийн Жаргалант суманд өнгөрсөн онд олон улсын стандартад нийцсэн, авто вокзал барих ажил эхэлсэн бөгөөд энэ онд ашиглалтад оруулахаар төлөвлөжээ.
Олон улсын MNS 6300:2011 стандартад нийцсэн авто вокзал нь 5 давхар байна. Ингэхдээ үйлчилгээний танхим, хүүхэд хуурайлах өрөө, тээш хадгалах хэсэг, кофе шоп, эмчийн үзлэгийн өрөө, хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд зориулсан ариун цэврийн өрөө, тээвэрчид, зорчигчдод үйлчлэх зочид буудалтайгаас гадна 20 автобусны граж, техникийн үйлчилгээ, том оврын тээврийн хэрэгслийн оношилгоо хийх 12 м урт суваг, 100 гаруй машины ил зогсоол бүхий цогц үйлчилгээний төв байх аж.
Төр, хувийн хэвшлийн түншлэлийн хамтын ажиллагаа, авто тээврийн салбарт баримтлах бодлогыг хэрэгжүүлэх, зорчигчдод олон улсын стандартад нийцсэн авто тээврийн цогц үйлчилгээ үзүүлэх зорилтын хүрээнд “Зорчигч тээврийн Ховд” ХХК нь өөрийн хөрөнгөөр босоо тэнхлэгийн АН-4 авто замын дагуу энэхүү бүтээн байгуулалтыг гүйцэтгэж буй юм байна.
скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Khovd.nutag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Khovd.nutag.mn