Коронавирусний халдварын батлагдсан тохиолдол 4068 боллоо

367

Өнөөдрийн байдлаар Ховд аймагт коронавирусний халдварын батлагдсан тохиолдол 152-оор нэмэгдэж, нийт 4068 боллоо.

Ховд их сургууль болон Халдвартын тасгийн “Тусгаарлах эмнэлэг”-т наймдугаар сарын 18-ны өдрийн байдлаар 250 иргэн хэвтэн эмчлүүлж байгаагийн 42 нь 0-18 насны хүүхэд, 20 нь жирэмсэн эх байна. Үүнээс таван иргэний биeийн байдал маш хүнд, 16 иргэнийх хүнд, 88 иргэнийх хүндэвтэр, бусад нь хөнгөн оноштой байгаа аж. 

Мөн сумдын Эрүүл мэндийн төв, “Тусгаарлах эмнэлэг”-т нийт 88 иргэн хэвтэн эмчлүүлж байгаагийн 11 нь хүүхэд байна. Улмаар гурван иргэний биеийн байдал нь хүнд, таван иргэнийх хүндэвтэр, бусад нь хөнгөн буй. 

Үүнээс гадна аймгийн төв болон хөдөөгийн сумдад халдвар авсан нийт 876 иргэн гэрээр эмчлүүлж байна. Сүүлийн 24 цагт эмнэлэг болон гэрийн эмчилгээнээс 49 хүн гарч, халдвар авсан иргэдээс 2918 нь эдгэрлээ гэж албаны эх сурвалж мэдээллээ. Өнөөдрийн байдлаар Ховд аймгийн хэмжээнд ойрын хавьтлын 1846 иргэн гэрийн тусгаарлалтад байгаа аж. 


Өчигдөр танилцуулсан коронавирусний халдварын нөхцөл байдлын мэдээнээс үзэхэд Халдвартын тасгийн “Тусгаарлах эмнэлэг”-т биеийн байдал нь маш хүнд байсан Жаргалант сумын харьяат, 65 настай эрэгтэй, иргэн Б нь коронавирусний халдвар, архаг, хууч өвчний хавсарсан оношоор наймдугаар сарын 16-ны өглөө нас баржээ.Ингэснээр Ховд аймагт одоогийн байдлаар коронавирусний халдварын улмаас нас баралт нэгээр нэмэгдэж, нийт зургаа болсон байна. 

скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Khovd.nutag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Khovd.nutag.mn