Шинээр 228 хүнээс халдвар илэрч, нэг иргэн нас барлаа
Наймдугаар сарын 23-ны өдрийн байдлаар Ховд аймагт коронавирусний халдварын батлагдсан тохиолдол 228-аар нэмэгдэж, нийт 5182 боллоо.
Ховд их сургууль болон Халдвартын тасгийн Тусгаарлах эмнэлэгт өнөөдрийн байдлаар 336 хүн хэвтэн эмчлүүлж байгаагийн 40 нь 0-18 насны хүүхэд, 49 нь жирэмсэн эх байна.
Үүнээс дөрвөн хүний биeийн байдалмаш хүнд, 36 хүнийх хүнд, 131 хүн хүндэвтэр, бусад нь хөнгөн гэх оноштой байгаа юм.
Харин сумдын Эрүүл мэндийн төв, Тусгаарлах эмнэлэгт нийт 161 хүн хэвтэн эмчлүүлж байгаагийн 12 нь хүүхэд байна. Үүнээс нэг хүний биеийн байдал нь нэн хүнд, хоёр хүнийх хүнд, 18 хүн хүндэвтэр, бусад нь хөнгөн оноштой аж.
Үүнээс гадна аймгийн төв буюу Жаргалант суманд 1277, сумдад 290, нийт 1567 хүн гэрээр эмчлүүлж байна.
Одоогийн байдлаар халдвар авсан нийт 3301 нь хүн эдгэрлээ. Үүнээс 99 нь сүүлийн 24 цагт эмнэлэг болон гэрийн эмчилгээнээс гарчээ.
Мөн Халдвартын тасгийн Тусгаарлах эмнэлэгт биеийн байдал нь маш хүнд байсан Жаргалант сумын харьяат, 25 настай эрэгтэй, иргэн Т коронавирусний халдварын улмаас наймдугаар сарын 22-нд нас барсан гэх мэдээллийг албаны эх сурвалж хэллээ.
Одоо Ховд аймгийн хэмжээнд ойрын хавьтлын 1751 иргэн гэрийн тусгаарлалтад байна.