"Нэг цэгийн үйлчилгээний төв" бий болгов

340
Ховд аймагт коронавирусний халдварыг илрүүлэх PCR болон түргэвчилсэн оношлуураар шинжилгээ авах, халдвартай иргэдэд эрүүл мэндийн тусламж үйлчилгээ үзүүлэх “Нэг цэгийн үйлчилгээний төв” байгуулжээ.
Спорт цогцолборт байрлах “Нэг цэгийн үйлчилгээний төв” өнөөдрөөс эхлэн иргэдэд үйлчилж байна. Энд чиг үүрэг бүхий мэргэжлийн байгууллагын 40 орчим эмч мэргэжилтэн, ажилтан, алба хаагч үүрэг гүйцэтгэж байна.
Тэд өдөр бүр 09:00-17:00 цагийн хооронд иргэдээс шинжилгээ авч, коронавирусний халдвартай иргэдэд үзлэг хийж, зөвлөгөө өгөх аж.
Мөн биеийн байдал нь хөнгөн оноштой иргэдэд “Эмчилгээний багц” олгож, хүнд, хүндэвтэр шинж тэмдэг бүхий иргэдийг “Тусгаарлах эмнэлэг” рүү шилжүүлнэ.
Эмчилгээний багцыг Жаргалант сумын таван Өрхийн эрүүл мэндийн төвийн эмч нар бэлтгэж буй. Ингэхдээ өдөрт тус бүр 200 багц бэлтгэн ажиллахаар болжээ.
Ийнхүү Спорт цогцолборт “Нэг цэгийн үйлчилгээний төв” байгуулсантай холбогдуулан Хөгжимт драмын тeатр, Хас банкны урд талбайд байсан “Шинжилгээний явуулын цэг”-ийг татан буулгасан гэж Ховд аймгийн Онцгой комиссын дэргэдэх “Шуурхай штаб”-аас мэдээллэсэн байна. 
скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Khovd.nutag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Khovd.nutag.mn