Зургуулаа нийлж Гавлын ясыг нь цөмөртөл нь зодсон байхад хэргийн газрын үзлэг ч хийгээгүй
Ховд аймгийн Мөст суманд 6-уулаа нийлж, хүн зодож гавлыг ясыг нь хоёр ч газар цөмлөсөн хэрэг гарчээ. Тодруулбал 2021 оны наймдугаар сарын 03-04-нд шилжих шөнө тус сумын Хужирт багт оршин суудаг 24 настай “Д”-г шөнө гэртээ унтаж байхад нь гэр лүү нь зургаан залуу дайран орж бүлэглэн зоджээ.
Хохирогч “Д” зодуулсны улмаас тархиндаа хүнд гэмтэл авч гавлын яс нь хоёр ч газраа цөмөрсөн байна. Гэтэл уг хэргийг шалгаж буй Ховд аймгийн Булган сумын цагдаагийн хэлтсээс “Хэргийн газрын үзлэг өнөөдрийг хүртэл хийгээгүй, анх Мөст сумын хэсгийн төлөөлөгчийг өөрдсөө гуйж нэг удаа мэдүүлэг өгсөн” гэдгийг хохирогчийн эгч хэллээ.
Тухайн үед хохирогч “Д” нь эхнэртэйгээ гэртээ амарч байсан бөгөөд хуримаа хийгээд нэг сарч хүрээгүй байсан байна. Ямар шалтгааны улмаас ийнхүү харанхуй шөнө гэр лүү нь дайран орсныг мэдээгүй бөгөөд тухайн зодсон этгээдүүд өмнө нь хувийн таарамжгүй харилцаанаас болж, чамайг ална, зодно хэмээн сүрдүүлж байсан удаатай байна.
Хохирогчийн эгч: 2021 08 сарын 03-04-нд шилжих шөнө манай дүү гэртээ унтаж байхад нь 6 залуу гэрт нь дайран орж зодсон. Тархиндаа хоёр цөмрөлттэй гэмтлийн зэрэг хүнд гарсан. ГССҮТ-д хагалгаанд орж төмөр тархиндаа суулгасан. Гэтэл одоо болтол байцаагч мэдүүлэг авч гэрчтэй уулзаагүй. Сумын цагдаа гуйлгаж байж хотод ирэхийн өмнө нэг удаа мэдүүлэг авсан.
Одоо хэргийн явц маш удаашралтай, хэргийн газарт нэг ч удаа цагдаагийн байгууллагаас ирж үзлэг хийгээгүй. Дүүг минь цохиж, тархийг нь цөмлөсөн чулуу нь одоо хүртэл хашаанд нь хэвтэж байна. Түүгээр үл барам тухайн үед зодооныг салгасан хөрш айлын хүнийг цагдаа нар торгосон. Зодоон салгаж байхад зодсон этгээдүүдийн биед хүрсэн гэсэн шалтгаанаар торгосон гэсэн.
Тухайн үед миний дүү хуримаа хийгээд нэг сар ч болоогүй байсан. Зүв зүгээр гэртээ амарч байсан хүнийг зургуулаа дайран орж ийм хүнд гэмтэл учруулчихаад одоо сул чөлөөтэй, зарим нь Улаанбаатар хотод ажил хийгээд, нэг нь зам тээврийн осол гаргаж хүн мөргөсөн гэж байсан. Энэ асуудалд цагдаагийн байгууллага хурдан шуурхай, шударга шийдвэр гаргаж өгөхийг хүсч байна.
Цахиур.мн