Ховд аймгийн Мөст сумыг Алтан гадас одонгоор шагналаа

351
Ховд аймгийн Мөст сум үүсэн байгуулагдсаны 80 жилийн ой энэ онд тохиож байна. Иймээс тус сумыг Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар төрийн дээд шагнал “Алтан гадас одон”-гоор шагнасныг өчигдөр УИХ-ын гишүүн Ш.Адьшаа, Монгол Улсын Ерөнхий сайдын зөвлөх Я.Төмөрбаатар тэргүүтэй албаныхан гардуулан өгч, баяр хүргэлээ. 
Ховд аймгийн Мөст сум нь халх, захчин, урианхай гэсэн гурван угсаатны бүлгээс бүрдсэн 3000 гаруй хүн амтай, засаг захиргааны таван багтай.  
Тэртээ 1974 оны намар тус сумын малчид, иргэд уйгагүй хөдөлмөр зүтгэлийнхээ үр дүнд сарлагийн тоо толгойг түм хүргэж “Түмэн сарлагийн баяр” хийсэн ба энэхүү амжилтыг төр засгаас үнэлж “Мөнгөн тугал”, 50 трактороор шагнаж байв.
Мөн 1978 онд тэмээн сүргийг өсгөн үржүүлсэн амжилтаа үнэлүүлж “Мөнгөн ботго” шагнал, 1979 онд “Туяа нэгдэл” нь сүү, тосны улсын төлөвлөгөөг давуулан биелүүлж “ЗИЛ-130” авто машинаар тус тус шагнуулж байсан аж.
Ийнхүү 80 жилийн хугацаанд тус сумаас олон эрдэмтэн мэргэд, гавьяат, төр нийгмийн нэрт зүтгэлтэн төрөн гарсан ба ажил үйлсээрээ улс, аймагтаа тэргүүлж байгаа талаар Ховд аймгийн ЗДТГ-аас онцлон мэдээллээ. 
скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Khovd.nutag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Khovd.nutag.mn