Халдварын 57 тохиолдол шинээр батлагджээ

308


Ховд аймагт одоогийн байдлаар коронавирусний халдварын батлагдсан тохиолдол 57-оор нэмэгдэж, нийт 16682 боллоо. Сүүлийн 24 цагт эмнэлэг болон гэрийн эмчилгээнээс 157 хүн гарчээ. Ингэснээр халдвар авсан нийт 15293 хүн эдгэрсэн мэдээтэй байна.
Өнөөдрийн байдлаар нийт 379 хүн хэвтэн эмчлүүлж байгаа. Үүнээс 63 нь 0-18 насны хүүхэд, 33 нь жирэмсэн эх юм. Одоо биеийн байдал нь маш хүнд хоёр, хүнд 21, хүндэвтэр 175, хөнгөн онош бүхий 181 хүн байна.
Мөн аймгийн төв болон хөдөөгийн сумдад нийт 1221 хүн гэрээр эмчлүүлж байна. Халдварын улмаас нас баралтын тохиолдол нэмж бүртгэгдээгүй, 20 хэвээр байна гэж Ховд аймгийн Онцгой комиссын дэргэдэх “Шуурхай штаб”-аас мэдээллээ.
скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Khovd.nutag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Khovd.nutag.mn