Тангараг өргөх ёслол болов

240

Монгол Улс анхны Үндсэн хуулиа баталж, Бүгд найрамдах улсаа тунхагласны түүхэн өдөр өнөөдөр тохиож байна. Энэхүү өдрийг угтан Төрийн албаны Ховд аймаг дахь салбар зөвлөлөөс арван нэгдүгээр сарын 25-ны өдөр “Төрийн жинхэнэ албан хаагчийн тангараг өргөх ёслол”-ын үйл ажиллагаа зохион байгууллаа. Үүнд зургаан байгууллагын 14 албан хаагч оролцож, төрийн үйлчилгээг иргэдэд үзүүлэхдээ хууль, журам, ёс зүйн хэм хэмжээг баримталж, хариуцлагатай, нээлттэй ажиллахаа илэрхийлэв.  

Мөн энэ өдөр 2021 оны цэрэг татлагаар Цэргийн жинхэнэ албанд татагдан Ховд аймаг дахь Зэвсэгт хүчний 123 дугаар ангид алба хааж буй дайчдын "Монгол Улсын Цэргийн тангараг өргөх ёслол”-ын үйл ажиллагаа болсон юм.

Ташрамд, Ховд аймгийн хэмжээнд 5618 төрийн албан хаагч ажил, үүргээ гүйцэтгэж байна. Энэ жилийн тухайд “Төрийн албаны ерөнхий шалгалт”-ыг хоёр удаа зохион байгуулснаар 149 иргэн тэнцэж, төрийн жинхэнэ албаны нөөцөд бүртгүүлсэн аж.  
скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Khovd.nutag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Khovd.nutag.mn