Бичил уурхайн зориулалтаар 15.3 га газрыг орон нутгийн тусгай хэрэгцээнд авчээ

Тодруулбал, Алтай сумын Майхан хар-1 гэх газрын 0.2, Майхан хар-2 гэх газрын 0.8 га талбай багтаж буй. Мөн Тэсэгтэй-1 гэх газрын 3, Тэсэгтэй-2 гэх газрын 0.3, Тэсэгтэй-3 гэх газрын 1, Улаан богоч гэх газрын 5 га талбай тус тус орж байна.
Мөн Ховд сумын Согоот гэх газрын 5 га талбайг 2019 онд бичил уурхайн зориулалтаар 10 жилийн хугацаатай орон нутгийн тусгай хэрэгцээнд авсан аж.
Н.Лхагва