Хөх сэрхийн нуруунаас олдсон угалзын эвэр 1974 онд дэлхийн рекорд тогтоожээ

357

Дархан цаазат газар болох Хөх сэрхийн нурууны тухай мэдээллийг танилцуулж байна. Янгир ямаа хамгийн элбэг байдаг бүс нутаг учир нас гүйцсэн эр ямааны нэрээр “Хөх сэрхийн нуруу” хэмээн нэрлэжээ.
Ховд аймгийн Ховд сум, Баян-Өлгий аймгийн Дэлүүн сумын хилийн заагт оршдог. 50 км гаруй урт, 20 км орчим өргөн сунаж тогтсон, ноён оргил нь далайн түвшнээс дээш 4019 мeтр мөнх цаст “Тахилтын уул” юм.  
Аргаль янгир, ховор амьтдын бэлчээр нутаг, тогтвортой өсөлтийг хамгаалах зорилгоор 1977 онд дархан цаазтай газрын ангилалд багтаажээ.
10 гаруй том, жижиг гол горхи үүнээс эх аван урсдаг бөгөөд иргэдийн сайн мэдэх том төлөөлөгч нь “Буянт гол” юм.
Аргаль янгираас гадна цоохор ирвэс, халиун буга, шилүүс мануул, үнэг чоно, зэрлэг гахай, үен өмхий хүрэн, хойлог ахууна, шонхор, ёл тас, монгол хадран цурхай гэх мэт олон төрөл зүйл амьтан, вансэмбэрүү алтан гагнуур зэрэг ховор эмийн ургамалтай.

Хөх сэрхийн нуруунаас олдсон угалзын эвэр 1974 онд дэлхийн яармагт дээд амжилт тогтоосон нь одоо хүртэл эвдэгдээгүй байгаа аж. Зарим түүхийн сурвалжид тэмдэглэхдээ "БОЛГАРЫН ПЛОВПИВТ-Дэлхийн ангийн яармагт Хөх сэрхийн нурууны Алтайн угалзын эвэр 1974 онд хэмжээгээрээ дэлхийн рекорд тогтоосон нь одоо болтол хадгалсаар байгаа" гэжээ. Мөн “Эртний нүүдэлчдийн ул мөр болох хиргисүүр, булш, хүн чулуу, буган чулуун хөшөө элбэг байдаг баян Алтайн салбар, байгалийн үзэсгэлэн бүрдсэн бахархам сайхан диваажин” гэж нутгийн иргэд, зарим аялагчид тэмдэглэжээ.

Тус уул нь Ховд аймгийн төвөөс баруун тийш 70 км зайтай. Хөх сэрхийн нурууны дэргэд Дэлүүний нуруу, Тахилтын нуруу, Нүцгэн хүрэн уул зэрэг мөстлөгийн хунх, асга нураг, гүн хавцал, ам хөндий бүхий хадат бэрх өндөр уулс оршдог байна.  
Энэ бүс нутагтказах, урианхай угсаатан бий. Үүнээс нутгийн иргэдийндийлэнх хувийг казах угсаатан эзэлдэгаж.
Зарим судалгаанд тусгаснаар “Хөх сэрхийн нуруу”-ны дархан цаазат газар, түүний орчмын бүс нутгийн суманд 30мянган хүн амьдарч, 500мянган толгой мал бэлчээр ашиглаж, Чихэртэй, Ганц модны халуун рашаанд жилд 650 хүн эмчлүүлж сувилуулж, гадаад дотоодын 200 гаруй жуулчин, аялагчид ирдэг байна. Энэ бүс нутгийг үзэж сонирхон, байгалийн өвөрмөц тогтоцыг гэрэл зурагт буулгасан зарим аялагч, иргэдийн бүтээлээс хүргэe.  






скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Khovd.nutag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Khovd.nutag.mn