Зэрлэг амьтад идэш тэжээлийн хомсдолд орж болзошгүй

213

Сүүлийн үeд цаг агаарын төлөв байдлаас шалтгаалан Ховд аймгийн зарим сумын нутагт зэрлэг амьтад идэш тэжээлийн хомсдолд орж болзошгүй байна. Өөрөөр хэлбэл, Ховд аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газраас тусгай хамгаалалттай газар, байгалийн цогцолборт газрын орчны болон хязгаарлалтын бүс нутагт амьдарч буй зэрлэг амьтны хаваржилтын төлөв байдлын тухай тодрууллаа.
Салбарын холбогдох мэргэжилтнүүдийн зүгээс “зэрлэг амьтан, тэр дундаа монгол бөхөн идэш тэжээлийн хомсдолд орох магадлалтай байна. Саяхан Чандмань сумын нутагт 10 бөхөн хорогдсон бөгөөд Мал эмнэлгийн газраас шинжилгээ авч байна. Бөхөн хорогдсон шалтгаан, холбогдох шинжилгээний хариу хараахан тодорхой болоогүй байна” гэв.

Мөн Ховд аймгийн ихэнх нутгаар цас орж, хүйтний эрч чангарч байгаагаас зэрлэг амьтан, тэр дундаа нэн ховор амьтад байршдаг зарим газруудад хаваржилт хүндэрч магадгүй нөхцөл байдал үүсээд байгаа аж. Болзошгүй аюул, эрсдлээс зэрлэг амьтдаа хамгаалах, ямар нэгэн хорогдол гаргахгүй байх зорилгоор орон нутгийн байгаль орчны салбар байгууллагууд биотехникийн арга хэмжээг шат дараатай хэрэгжүүлэхээр төлөвлөж, санал хүсэлтийг холбогдох дээд шатны байгууллагад уламжилсан байна.Уг ажлыг цаашид өвс, тэжээл хомсдож буй газар, зэрлэг амьтдын суурьшлийн бүс, тодорхой цэгүүдэд шат дараатай зохион байгуулах төлөвтэй.
скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Khovd.nutag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Khovd.nutag.mn