Улсын аварга малчин Э.Эрдэнэбатынх 400 орчим төл мал хүлээн авна

273


Ховд аймгийн Мөнххайрхан сумын Хаг багийн малчин Э.Эрдэнэбатын гэр бүл Монгол Улсын аварга малчин өрхөөр шалгарч, шагналаа гардан авлаа. Тэрбээр 1988 онд наймдугаар анги төгсөөд сумынхаа “Оч” нэгдэлд илгээлтээр гарснаас хойш тасралтгүй 32 жил мал аж ахуйн салбарт ажиллаж байна.   
Эднийх мөнх цас, мөсөн гол бүхий Монголын хоёр дахь өндөр оргил болох Мөнххайрхан уулын энгэр бэлд тэнүүн сайхан хаваржиж байна.
Малч удмын хэлхээг нэр төртэй үргэлжлүүлэн яваа Э.Эрдэнэбат, түүний гэргий Л.Мөнхтөгс нар 4 хүүхэд өсгөн хүмүүжүүлж буй. Мөн тэд анхөрх тусгаарлахдаа эцэг, эхийн өмчилж өгсөн 100 толгой малтай байсан бол одоо 1000гаруйтолгой малтай боллоо. Энэ хавар 400 орчим төл мал хүлээн авнагэж хуучиллаа.    

Э.Эрдэнэбат бол Мөнххайрхан сумын тав дахь Улсын аварга малчин  

Э.Эрдэнэбат нь малын үүлдэр угсаа,чанарыг сайжруулах тал дээр анхаарчмалсүргийнхээ хээлтэгч, хээлтүүлэгчийн харьцааг тэнцвэржүүлж нутгийн шилмэл омгийн хээлтүүлэгчийг үржил селекцид ашиглаж байна.
Үүний зэрэгцээ2008 онд “Цаст ундарга” нөхөрлөл байгуулж, ажил үйлсээ ахиулж хүрээгээ тэлсээр 2014 оноос хоршоо болгон өргөжүүлж, жил бүр хоршооныхоо гишүүдийн хийсэн зүйлээр үзэсгэлэн худалдаа гаргаж аймаг, бүс, улсын хэмжээнд хоршооныхоо үйл ажиллагааг сурталчлан  хамтын хөдөлмөрийн давуу талыг иргэдэд таниулан ажиллаж иржээ.  
“Э.Эрдэнэбат болжилийн дөрвөн улиралд бэлчээр нутгаа зүй зохистой ашиглан, өвөлжөө, хаваржааныхаа хашаа хороог сэргээн засварлаж, өтөг бууцаа ариутгаж, төллөх малын дулаан битүү байр, төл ялгах пүнз зэргээр төрөлжүүлж, хадлан тариа, хужир шүүгээ нэг малд ноогдох норм, нормативийн дагуу бэлтгэж, нөөцлөн мал сүргээ малладаг хашир туршлагатай малчдын нэг” гэж сумын удирдлагуудонцоллоо. 
Ийнхүү малчин Э.Эрдэнэбатын гэр бүл уулсын оргил Мөнххайрхан сумаас тодорсон тав дахь Монгол Улсын аварга малчин өрхөөр нэрлэгдэж байгаагаараа онцлогтой юм. Мөн мал сүргээ малын эрсдэлийн даатгалд жил бүр тогтмол даатгуулж байгаа аж.
скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Khovd.nutag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Khovd.nutag.mn