“Ногоон ажлын байр-Ногоон эдийн засаг” дэд хөтөлбөр хэрэгжүүлнэ
Ховд аймгийн Хөдөө аж ахуйн салбарт бизнес эрхлэгчдийн дунд “Ногоон ажлын байр-Ногоон эдийн засаг” дэд хөтөлбөрийг хэрэгжүүлэхээр төлөвлөөд байна. Тус хөтөлбөрийн үйл ажиллагаагХовд аймгийн ЗДТГ, Германы олон улсын хамтын хжиллагааны нийгэмлэг(GIZ)-ийн“Эдийн засгийн өсөлт, бизнес эрхлэлтийг дэмжих” (PROGRES) төсөл,“Шинэ Ховд”баруун бүсийн хөгжлийн корпорацийн дэргэдэх“Шинэ Ховд бизнес хөгжлийн төв”хамтраннэг сарын хугацаанд хэрэгжүүлэх аж.
Хөтөлбөрийн зорилго нь хөдөө аж ахуйн салбарын бизнес эрхлэгчдэд тогтвортой хөгжил, ногоон хөгжлийн үзэл санааг түгээн дэлгэрүүлэх, тогтвортой үйлдвэрлэл, хэрэглээг дэмжих замаар ногоон ажлын байр бий болгож, орон нутгийн ногоон эдийн засгийн хөгжилд хувь нэмрээ оруулах явдалгэж албаныхан онцоллоо.
Хөтөлбөрийн агуулгын хувьддөрвөн удаагийн сургалт зохион байгуулна. Үүнд оролцогчидтогтвортой хөгжлийн үзэл баримтлал, ногоон хөгжил, ногоон эдийн засаг, ногоон ажлын байр, хөдөө аж ахуйн салбарын бизнес төслийг хэрхэн боловсруулах арга зүйн талаар суралцах аж.
Бүртгэлийн хугацаа 2022 оны дөрөвдүгээр сарын 19-24-ний өдрийн 13.00 цаг хүртэлүргэлжилж байна. Цахимбүртгэлийн линк “Untitled form - Google Forms” юм. Энэхүү хөтөлбөртэй холбоотой дэлгэрэнгүй мэдээллийг88081378, 99081378утсаар лавлах боломжтой.