ХОВД: Дуут сум Монголын хамгийн өндөр цэгт оршдог

401



Ховд аймгийн  Дуут сум байгуулагдсаны түүхт 80 жилийн ой тохиож байна. Ховд аймгийн Дуут сумыг 1942 онд "Босгын эх" гэх газарт байгуулжээ. Сумын төв нь далайн төвшнөөс дээш 2400 гаруй метрт орших бөгөөд Монголын хамгийн өндөр цэгт оршдог суурин газар гэдгээрээ онцлогтой. Сумын хамгийн өндөр цэг нь "Хөх хавцлын хяр" 4015 мeтр, хамгийн нам цэг нь "Цагаанбургасны Морин замын ам" 1760 метр байна. Хүн амын 85 гаруй хувь нь Урианхай, үлдсэн хувийг халх болон бусад угсаатны бүлэг эзэлдэг аж. Дуут сумын нутгийн дийлэнх нь Монгол Алтайн нурууны сүрлэг өндөр уулсыг дамнан оршдог. Мөн тус сумын нутагт эртний түүх дурсгал болох Түрэгийн үеийн хадны бичээс, чулуун хөшөө, байгалийн сонин тогтоцтой, чонын хэлбэртэй чулуу, мөөгөн хад, өөр хаана ч тохиолддоггүй бөөрөнхий чулууг харж болно.

Цэнхэрийн гол болон Хойд голд байгалийн үзэсгэлэн хосолсон Ховд аймагт цөөн тааралдах төрөл бүрийн модон шугуйтай.

Хөхбөөрөг, Харлаг хад, Нэвт зэрэг эрт үеэс  нутгийн  иргэдийн дээдэлж, хүртэж ирсэн олон төрлийн өвчин эмгэгийг анагаах увидастай рашаан тус сумын нутагт бий. Тус сум нь Улаанбаатар хотоос 1510 км, аймгийн төвөөс 67 км зайтай оршдог.


Дуут сумын түүхт 80 жилийн ойн баяр өргөн дэлгэр боллоо


Энэ үeэр тус сумын ээм бүхий иргэдийг төрийн дээд одон, медаль болон бусад салбаиын шагналаар урамшууллаа. Мөн нутгийн иргэдийн зүгээс сумынхаа түүхт 80 жилийн ойд зориулж мөнгөн хандив өгч байна. Ингээд энэ сарын 15-17-ны өдөр урианхай сурын харваа, шагайн харваа, хурдан морины уралдаан, хүчит бөхийн барилдаан зохион байгууллаа. Мөн алтайн урианхай түмний уламжлалт хувцасны үзэсгэлэн гаргаж, олон нийтэд сонирхууллаа.Үүний зэрэгцээ тус сумын сургууль, эрүүл мэндийн төвийнхөн 80 жилийн ойн баяр наадмаа хамтдаа зохион байгуулснаараа онцлогтой.

скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Khovd.nutag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Khovd.nutag.mn