О.Хангай: Ховдын тарвас жил ирэх тусам УСАН АМТТАЙ болоод байгаа
Олон нийтийн сүлжээгээр Ховдын тарвас хортой гэх мэдээлэл цацагдаад буй. Тодруулбал, Ховдын тарвас аравдугаар сард боловсордог ба өдийд зарагдаж буй тарвасууд бүрэн болоогүй, бордооных гэх утгатай мэдээлэл олон нийтийг төөрөгдүүлээд байгаа.
Тэгвэл энэ талаар ар гэрийнхэн нь олон жил Ховдод тарвас тариалж, Улаанбаатар хотод худалдаалдаг Монгол Улсын аварга О.Хангай ийнхүү тайлбар хийжээ. Тэрбээр “Тариаланчид маань тарвасыг хүлэмжид дөрөвдүгээр сард үрсэлгээ хийж тарьсан. Мөн байгаль цаг уур халуун байсан учир тарвасын болц арай эрт болсон байгаа шүү. 30 жил тарвас идлээ сайхан байна” гэжээ.