Бямбацогт гишүүн нутгаасаа төрсөн шинэ АВАРГА-даа тал хонио, Заан цолтондоо бүх АДУУ-гаа бэлэглэжээ

29

Монгол Улсын 25 дахь аварга О.Хангай, Улсын заан Б.Бат-Өлзий, улсын начин Б.Сосорбарам нарт зориулсан Ховдын xүчтэнүүд шоу цэнгүүн өчигдөр болж өнгөрлөө. Тус шоу Ховд аймгийн Ард Аюуш-ийн талбайд болсон юм. 
Тоглолтонд Өмнөд америкийн Эквадор улсын Qirwa Anka хамтлаг болон Ховд аймгийн Хөгжимт драмын театрын уран бүтээлчид оролцжээ. Энэ үеэр УИХ-ын гишүүн С.Бямбацогт улсын аварга О.Хангайд 500 хонь, улсын заан Б.Бат-Өлзийд 21 адуу, улсын начин Б.Сосорбарамд 10 сая төгрөг бэлэглэжээ.
МОНГОЛ УЛСЫН АВАРГА О.Хангай нутагтаа очоод хooлой зaнгирyyллаа. Тэрбээр хэлэхдээ yнасан газар, угаасан нутагтаа ирсэндээ баяртай байна. Нутгийн зон олноо Ард Аюуш-ийн талбайд нь цуглуулж, Тунгалаг Буянт дуугаа дуулуулах нь миний мөрөөдөл байсан хэмээж байсан юм.
скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Khovd.nutag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Khovd.nutag.mn