ХОВД: 1200 гаруй хүн нэгдэж 180 м.куб хог цэвэрлэлээ

380
“Хоггүй Ховд” бүх нийтийн сайн дурын их цэвэрлэгээний ажилд иргэд, аж ахуйн нэгж, төрийн болон төрийн бус байгууллагын төлөөлөл 1200 гаруй хүн оролцжээ. Улмаар аймгийн төвийн орчны хог хаягдал, зам,талбай болон Буянт голын ойр орчмыг цэвэрлэлээ. “Их цэвэрлэгээнд 1200 гаруй хүн нэгдэн, 180 м.куб хог цэвэрлэж, амьдарч буй орон нутгаа цэвэр, цэмцгэр болгоход хувь нэмрээ оруулсан.
Цаашид хог, хаягдлын менежмент дээр цогц шийдлүүд төлөвлөн ажиллана” гэж Ховд аймгийн Засаг дарга Э. Болормаа онцлон мэдээллээ. Мөн иргэд амьдарч буй орчноо цэвэрхэн байлгахын тулд дор бүрнээ хичээж, эрүүл, цэмцгэр, хоггүй орчинд амьдрах соёл, жишиг бий болгоцгооё гэсэн уриалга гаргажээ.
скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Khovd.nutag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Khovd.nutag.mn