Шинэ суурьшлын бүсэд үүссэн 60 орчим тонн хогийг цэвэрлэлээ
Ховд аймгийн Жаргалант сумын Цамбагарав багийн нутаг, шинэ суурьшлын бүсэд үүссэн 60 орчим тонн хур хогийг цэвэрлэлээ.
Шинэ суурьшлын бүс буюу Буянт голын ард 20 орчим айл өрх оршин суудаг. Тус газрын 500 мкв талбайд шинээр хур хог хаягдлын талбай үүссэн тухай зарим иргэд мэргэжлийн байгууллага, холбогдох хүмүүст мэдээлж, цэвэрлэх талаар санал хүсэлт ирүүлсэн байна.
Үүний дагуу аймгийн Байгаль орчин аялал жуулчлалын газар, Жаргалант сумын Засаг даргын Тамгын газар хамтран тус газарт бий болсон 60 орчим тонн хог хаягдлыг цэвэрлэв. Улмаардөрвөнхова машинаар ачиж, аймгийн хог хаягдлын төвлөрсөн цэгтхүргэсэн юм.Энэхүү ажлыг 10 орчим хүн гүйцэтгэсэн бөгөөд 400 гаруй мянган төгрөгийн санхүүжилт зарцуулсан аж.
Ховд аймгийн тухайд 88 мянга гаруй хүн амтай. Үүний 35 орчим хувь нь аймгийн төвд суурьшин амьдарч буй. Сүүлийн үед хүн амын төвлөрөл, үйлдвэрлэл үйлчилгээний газрууд нэмэгдсэн.Мөниргэд хог хаягдлаа зориулалтын бус газар асгаж буй зөрчил нь шинээр хур хог хаягдал үүсэхэд нөлөөлж байна. Тиймээс иргэд цаашид Ховд аймгийн хог хаягдлын төвлөрсөн цэгийг эмх цэгцтэй болгох, хогийг зориулалтын цэгт төвлөрүүлэх замаар ил задгай хог хаяхгүй байхыг албаныхан уриалж байв.
Ховд аймгийн Жаргалант сумын хэмжээнд 2020 онд хог хаягдлыг бууруулах, зориулалтын цэгт хог төвлөрүүлэх чиглэлд нэлээд анхаарч ажилласан.Улмаарэнэ чиглэлийн ажилд нийт 50 орчим сая төгрөг зарцуулсан аж. Тодруулбал, энэ онд Жаргалант сумын хог хаягдлын төвлөрсөн цэгийг эмх цэгц, зохион байгуулалтад оруулах зорилгоор хур хог цэвэрлэх ажлыг үе шаттай зохион байгуулсан.Ингээднийт 278 га талбайгаас 1.8 га талбайг цэвэрлэж чөлөөлсөн байна.
Мөн хог хаягдлыг ангилан ялгах зориулалт бүхий долоон ширхэг сав хийсэн төдийгүй нийтийн орон сууцны хороололд хоёр зөөврийн бункер байршуулжээ. Түүнчлэн Ховд нисэх буудал, Залуус хороолол орчимд үeрийн далангийн 30 га газрын хур хог хаягдлыг цэвэрлэсэн зэрэг нэлээд ажил хийсэн гэж аймгийн Байгаль орчин аялал жуулчлалын газраас мэдээллээ.